1.
Удирлагын
хяналт
Дараах үзүүлэлтүүдээр тухайн
өдрийн компанийн ерөнхий мэдээллийг бүх валютаарх эсвэл сонголттойгоор аль нэгээр
нь харуулна. Хэрэв санхүүгийн системийн олон баазтай тохиолдолд бааз тус бүрээр
шинжилгээ гарна.
·
Удирлагын
хяналт
1.
Орлого үр дүн
– орлогоос нийт алдагдал, үйл ажиллагааны
зардлыг хасч нийт цэвэр ашгийг харуулна.
2.
Мөнгөн хөрөнгө
– мөнгөн хөрөнгийн дансдын бүх үлдэгдлийн
мэдээг харуулна.
3.
Өглөгийн насжилт
– уг мэдээллийг тодорхой хугацааны
интервалуудаарх нийт үлдэгдэл, давхар валютаар нь ялган нийт өглөгийн хэдэн
хувийг эзэлж байгааг харуулна.
4.
Харилцагчаас авах
авлага – тухайн харилцагч
бүрээс авах авлагын нийт дүнг валютаар нь ялган харуулна.
5.
Авлагын насжилт – нийт авлагыг хугацааны интервалуудад
хуваан үлдэгдлийг валютаар нь ялган, нийт авлагын хэдэн хувийг эзэлж байгааг
харуулна.
·
Валютын
ханшийн мэдээлэл
Олон санхүүгийн бааз дээрх валютуудын ханшийн мэдээллийг
валют тус бүрээр, огноогоор шүүн харуулна.
2. Мөнгөн урсгалын шинжилгээ
Уг шинжилгээ нь байгууллагын мөнгөний орох, гарах урсгалыг мөнгөн
гүйлгээний тайлангийн үндсэн үзүүлэлтийн тусламжтайгааар хянах зорилготой.
·
Үндсэн үйл
ажиллагааны мөнгөн гүйлгээ
·
Санхүүгийн мөнгөн
урсгалын шинжилгээ
1. Төлөгдсөн ногдол ашиг
2. Урт хугацаат өрийн төлөлт
3. Зээлийн төлөлт
4. Өөрийн хөрөнгө
·
Хөрөнгө оруулалтын
мөнгөн урсгалын шинжилгээ
3.
Хөрвөх чадварын
шинжилгээ
Компанийн хөрвөх чадвар нь богино хугацаат өр төлбөрөө аль хэр хурдан төлж барагдуулах чадвараар
тодорхойлогдох бөгөөд тухайн
компанийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын хэмжүүр болдог.
1. Ажлын
цэвэр капиталын шинжилгээ
Шинжилгээг мөнгөн дүнгээр,
борлуулалтын хувиар хийхээс гадна төлбөрөө түргэн гүйцэтгэх чадварын үинжилгээг
гаргана.
2. Эргэлтийн
харьцаа
Нийт эргэлтийн харьцааг эргэлтийн харьцааг бууруулж болох
хэмжээтэй нь хамт мэдээлнэ.
4.
Үйл
ажиллагааны шинжилгээ
Үйл ажиллагааны харьцаанууд нь компанид янз бүрийн
хэлбэрээр байршсан хөрөнгө ба эх үүсвэрүүдийн борлогдох, эсвэл мөнгө болж орж
ирэх хурдыг илэрхийлнэ.
1. Бараа материалын эргэлт дундаж наслалтаар
2. Үндсэн хөрөнгийн болон нийт хөрөнгийн эргэлт
3. Авлага цуглуулах болон төлбөр гүйцэтгэх
дундаж хугацаа
5.
Өрийн шинжилгээ
Компанийн хувьд өр зээл нь ашиг олохын тулд
ашиглаж байгаа гадны эх үүсвэр юм. Зээлдэгчдийн өр төлбөрийг хувьцаанд ногдол
ашиг олгохоос өмнө төлж барагдуулах учир хувьцаа эзэмшигчид ба хөрөнгө
оруулагчид компанийн өр зээлийн түвшин ба төлбөрийн чадварт онцгой анхаарал
хандуулдаг.
Өрийн харьцаа
Хүү төлөх чадварын харьцаа
Тогтмол төлбөр төлөх чадварын харьцаа
1. Өр зээлийн түвшинг өрийн харьцаа, өр-хувьцаат капиталын харьцаа гэсэн хоёр
ангиллаар харуулна.
2. Хүү төлөх чадварын харьцаа, тогтмол төлбөр
төлөх чадварын харьцаа
6.
Ашигт ажиллагааны шинжилгээ
Энэ шинжилгээ нь эдийн засгийн үр ашгийн нэгдсэн үзүүлэлт
бөгөөд оруулсан хөрөнгийн нэгж тутмаас олсон ашгийн хэмжээг мөнгөөр илэрхийлдэг
чухал үзүүлэлт юм.
1. Ахиуц ашгийн харьцаа
·
Цэвэр ахиуц ашиг
·
Үйл ажиллагааны ахиуц
ашиг
2. Өгөөж
·
Хугацаат капиталын
өгөөж – ROE
·
Хөрөнгө оруулалтын
өгөөж-ROI
·
Нэгж хувьцаанд ногдох
ашиг-EPS
·
Үнэ ашгийн харьцаа-P/E
7.
Борлуулалтын шинжилгээ
Нийт борлуулалтыг
дүнгээр, хувиар харуулна.
8.
Үйл ажиллагааны мөнгөн урсгалын шинжилгээ
1. Өр төлбөрийн мөнгөн урсгал
·
Бэлтгэн нийлүүлэгчдэд
төлсөн мөнгө
·
Төлсөн орлогын албан
татвар
·
Ажилчдад олгосон
мөнгө
2. Татварын дараах цэвэр ашиг ба элэгдэл
·
Татварын дараах цэвэр
ашиг
·
Элэгдлийн зардал
3. Бараа материал ба авлагын мөнгөн урсгал
·
Бараа материал
·
Дансны авлага
9.
Бүтцийн шинжилгээ
Бүтцийн шинжилгээг
хийснээр хөрөнгө, эх үүсвэрийн бүтэц, эдийн засгийн ерөнхий чадавхийн талаар
нэгдсэн дүгнэлт гаргах боломжтой болно. Санхүүгийн системийн дансдын ангиллын
дагуу бүтцийн шинжилгээг хийнэ.
1. Хөрөнгө, капиталын бүтцийн шинжилгээ
Тухайн бааз дээрх хөрөнгө,
капиталын дансны мэдээллийг сонгосон
хугацааны интервалаар нэг бүрчлэн болон бүлэглэн харуулна.
·
Нийт эргэлтийн болон
эргэлтийн бус хөрөнгийн дүн
·
Өр төлбөр ба
эзэмшигчдийн өмчийн дүн
2. Орлого үр дүнгийн бүтцийн шинжилгээ
Тухайн бааз дээрх
Орлого үр дүнгийн дансны мэдээллийг
сонгосон хугацааны интервалаар нэг бүрчлэн болон бүлэглэн харуулна.
·
Үндсэн болон үндсэн
бус үйл ажиллагааны орлого
·
Нийт зардал
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
Үндсэн үйл ажиллагааны зардал
Үндсэн бус үйл ажиллагааны зардал
10. Хэвтээ шинжилгээ
Хэвтээ шинжилгээний
онцлог нь тайлант үед хөрөнгө, мөнгө хэрхэн өөрчлөгдсөн, санхүүжилтын ямар эх
үүсвэр ашигласан талаар ерөнхий дүгнэлт гаргаж, дансны дүнгүүдийн хоорондын
өөрчлөлт, өсөлт бууралтыг нийт дүн, хувиар харуулна.
1. Хөрөнгө капиталын хэвтээ шинжилгээ
Нийт хөрөнгийн дансны мэдээлэл, өөрчлөлт
Нийт хөрөнгийн өсөлтийн график
Нийт хөрөнгийн өсөлтөд эргэлтийн болон
эргэлтийн бус хөрөнгийн нөлөөлсөн нөлөөллийн шинжилгээ
2. Эх үүсвэрийн хэвтээ шинжилгээ
Нийт эх үүсвэрийн дансны мэдээлэл,
өөрчлөлтүүд
Нийт хөрөнгийн өсөлтөд өр төлбөр, эздийн
өмчийн нөлөөлж буй нөлөөллийн график
3. Орлого үр дүнгийн хэвтээ шинжилгээ
Орлого үр дүнгийн дансны өөрчлөлт
Орлого үр дүнгийн нөлөөллийн шинжилгээ
11. Харьцуулалтын
шинжилгээ
Дараах харьцуулалтын
шинжилгээг тухайн, хугацааны хооронд, сонголттойгоор гэсэн хугацааны
шүүлтүүрээр харуулна.
1. Эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийн
харьцуулалтын шинжилгээ
2. Эх үүсвэрийн харьцуулалтын шинжилгээ
3. Орлого үр дүнгийн харьцуулалтын шинжилгээ
No comments:
Post a Comment